Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулаагүй төлбөрийн орлого 26 дахин өсчээ

Автор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 11

Үндэсний аудитын газраас 2016-2021 оны хөдөлмөрийн салбарт хэрэгжүүлсэн бодлогын хэрэгжилтэд хяналт тавьжээ.

Энэхүү тайланд хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулаагүйн төлбөрөөс орох орлогын дүнгийн талаар тусгасан байна.  

Хөдөлмөрийн тухай хуулийн 144 дүгээр зүйлд хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дараах байдлаар тусгасан байдаг.

144.2. Өмчийн төрөл, хэлбэрээс үл хамаарч 25 ба түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллага нийт ажлын байрныхаа дөрвөн хувиас доошгүй орон тоонд хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажиллуулна.

144.3. Аж ахуйн нэгж, байгууллага энэ хуулийн 144.2-т зааснаар хөгжлийн бэрхшээлтэй хүн ажиллуулаагүй бол ажиллуулбал зохих орон тоо тутамд ногдох төлбөрийн хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцүү байх бөгөөд уг төлбөрийг сар бүр Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэд санд төлнө.

Тэгвэл хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулаагүйн төлбөрөөс орох орлогын дүн 2016-2021 онд 393,2 сая төгрөгөөс 10,447.2 сая төгрөг болж 26,6 дахин өссөн байна.

 

 

2016

2017

2018

2019

2020

2021

                     Төлөвлөгөө

 

400.0

400.0

1,000.0

1,300.0

1,300.0

                     Гүйцэтгэл

393.2

1,012.2

1,128.0

3,683.0

8,325.1

10,447.2

                    Төлөвлөгөөнөөс давсан орлого

 

612,2

728.0

2,683.0

7,025.1

9,147.2

 

ХЭДС-ийн орлого, зарлагын төсөв, төлөвлөгөөг урд оны гүйцэтгэлтэй уялдуулж төлөвлөж байгаа гэх боловч судалгаанаас харахад 2018 оны төлөвлөгөөг өмнөх оны гүйцэтгэлээс 2,5 дахин, 2019 оныг 1,1, 2020 оныг 2,8, 2021 оныг 6,4 дахин бага дүнгээр тус тус төлөвлөсөн байна.

Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх мэдээллийн технологийн төвийн судалгаанаас харахад 2016-2021 онд 21 аймагт 25 болон түүнээс дээш ажилтантай нийт 12,912 нийслэлд 17,580 ААНБ /бүх төрлийн өмчийн хэлбэрийн/ нийгмийн даатгалын шимтгэлийн тайланг тайлагнасан байна.

ХБИ ажиллуулаагүйн төлбөрийг 2021 онд орон нутагт 62, нийслэлд 55 ААНБ төлсөн нь 25 болон түүнээс дээш ажилтантай нийт байгууллагын 2,1 хувийг эзэлж байна.

Хариуцсан байгууллага нь Нийгмийн даатгал болон татварын хэлтсийн мэдээллийн баазын судалгаанд тулгуурлан орлогыг бодитой төлөвлөн, бүрэн гүйцэт төвлөрүүлэх, албан байгууллагуудад Хөдөлмөрийн тухай хуулийн 144 дүгээр зүйлийг сурталчилж, хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top