ХХБ-наас 2 сая ам.доллар ЗАЛИЛСАН этгээдүүдийг цагдан хорилоо

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 08 сарын 11

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 /хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй Залилах гэмт хэрэг/, 23.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг /хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэмт хэрэг/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Б.Бямбадорж нарт холбогдох эрүүгийн 2109000000706 дугаартай хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаан өнөөдөр /2022.08.11/ хийлээ. 

Шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн боловч зарим яллагдагч нарын нэр бүхий өмгөөлөгчдийн зүгээс шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргасныг тус шүүхийн Ерөнхий шүүгч хүлээн авч хянан хэлэлцээд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн  хуралдааныг 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 09 цаг хүртэл хугацаанд хойшлуулж, уг хуралдаан хүртэл яллагдагч нарын холбогдсон хэргийн нөхцөл байдал, яллагдагч нарын зүгээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх нөхцлийг хангах зорилгоор яллагдагч Б.Бямбадоржид урьд авагдсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, яллагдагч Ц.Энхтайван, Б.Түвшинжаргал, Э.Золхүү, Б.Энхбаатар, Д.Гажидваанчиг, Б.Баттулга, Б.Баясгалан, Э.Энхсанжаа, Ц.Ариунтамир нарт урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээнүүдийг тус тус өөрчилж тэдэнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв. 

Эх сурвалж: БАЯНЗҮРХ, СҮХБААТАР, ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(64.119.23.200) 2022 оны 08 сарын 12

Банкнуудын ажилтнууд найдваргүй байдаг

0  |  0
Иргэн(66.181.180.106) 2022 оны 08 сарын 11

Банкуудын теллерүүд ба ажилтнууд муу үйлчилж, өрсөлдөгч банкаа сурталчлан, хахууль авдгаараа төрийн албан хаагчдыг ардаа орхидог.

0  |  0
Top