Есөн настай хүүгээ зусланд явуулж, араас нь хоёр хоногийн дараа уулзахаар очиход хамт амарч байсан хүүхдэдээ зодуулсан байжээ. Үүнээс хойш хоёр сарын хугацаа өнгөрч байхад зодсон хүүхдийн ар гэр болон тухайн зуслангийн удирдлагууд хариуцлага хүлээхгүй, уучлалт хүсэхгүй байна хэмээн хүүгийн ээж манай сайтад хандсан юм.
Тодруулбал, Иргэн М өнгөрсөн зургаадугаар сарын 11-нд есөн настай хүүгээ "Нарс" зусланд амраахаар явуулжээ. Хүү нь дуу цөөтэй, даруухан тул найзуудтай болгож, бусадтай харилцаж сургахаар анх удаа зусланд явуулсан байна. Гурав хоногийн дараа буюу зургаадугаар сарын 14-нд эргэхээр очиход хүүгийнх нь хамраас нь цус гарч, хувцас нь цус болсон байдалтай уйлж иржээ. Хүүгээ харсан ээж гайхаж, юу болсон талаар асуухад бүлгийн ахлагч, 11 настай Ч гэх хүүхэд ирснээс нь хойш дарамталж, зодсон талаар хэлсэн байна.
Энэ талаар хүүгийн ээж М "Хүүхдийн маань нүд нь хөхөрч, хамар нь хугарсан байхад зуслангийн багш, ажилчид "Хов зөөх муухай шүү" гээд тоогоогүй байгаа юм. Бүх хувцас нь цустай болсон байсан. Сайхан дурсамж бүтээгээд ирэх байх гээд хүүгээ зусланд явуултал зодуулаад, бүр хамар нь хугараад ирлээ. Энэ бол зуслангийн багш, ажилчдын буруу. Гэтэл биднээс уучлалт ч гуйхгүй, цагдаа шүүхээрээ яв. Бидэнд хамаагүй гэж хэлсэн. Би маш их гомдолтой байна" хэмээн ярилаа.
Хүүгийн ээжийн дэлгэрэнгүй яриа болон "Нарс" зуслангийн багшийн тайлбарыг видео мэдээллээс үзнэ үү.
ВИДЕО ҮЗЭХ!
Сэтгэгдэл ( 10 )
Мөнгө л бодсон багш нэртэй харгисуудыг хариуцлага хүлээлгэх хэрэгтэй бага насны хүүхдүүдийг эх эцэг шиг нь хамгаалах ёстой байтал юу вэ бас нэг зуслан нэртэй арми болохнээ
Манайд сэтгэлгүй , сурган хүмүүжүүлэх мэдлэг арга барилгүй багш нэртэй ийм хүмүүс хүчирхийлэгчдийг бэлтгэж байгаа бус уу . Эцэг эх нь өөрсдөө тийм болохоор тэр хүүхдийг өдөр бүр дарамталж зодож байгаа тэр хүүхэд аль хэдийн хүчирхийлэгч болсон байна. Зүгээр орхиж болохгүй том сэдэв . Одоо бол яс хугалж , маргааш хүн алцан бхйж мэдэх л юм байна. Нарс гээд мөнгө угааж байгаа газар хүүхдээ бүү явуулаач ээ
Toohgui baigaa bol huviaraa arga hemjee av. Ter huuhdiig ni adilhan zod
ZODSON HUUHDIINH N AAVIINH N HAMRIIG HUGA TCOHI.
odoo ene yanz buriin surgalt nertei, bas zusland huuhdee yawuuldagaa bolih heregtei shde huuhed uuruu biye dagaad l bolchino shuudee
Yamar medrel awgai we ene zuslangiiin awgai chin huniiii huuhed zoduulchijaaad bhad hariutslaga huleegeeed uuchlalt guij chadahgui balai yumaaa
chargis niigem
Энэ зусланг хааж тараа НАРС зусланд хүүхдүүдээ бүү явуул........Хүүхдүүдээр мөнгө хийдэг газрууд.Хүүхдүүдэд муу үлгэр үзүүлэх газар байна.
Наад лалрын авгай чинь жаахан хүүхдүүд бие биенээ дарамталж зодож болно гээд байна шд.Хэдэн архичид ажиллуулдаг зуслан юм биш үү
Багш нар сёксдээд :архидаж байдаг биз