“Солонгон үүлст Юнь нань” гэрэл зургийн үзэсгэлэн гарлаа

Автор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 12

Улаанбаатар дахь Хятадын соёлын төв нь Улаанбаатар хотноо амжилттайгаар 2022 оны Хятадын аялал жуулчлалын соёлын өдөрлөг болох “Солонгон үүлст Юнь нань”—Хятадын Юнь нань мужийн аялал жуулчлалын гэрэл зургийн үзэсгэлэн зохион байгууллаа.

 

 

Энэхүү үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжэээд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны соёлын зөвлөх, Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн дарга Чэнь шуан бичлэгээр үг хэлсэн мөн Монголын аялал жуулчлалын холбооны ерөнхийлөгч Д.Гантөмөр арга хэмжээнд оролцон үг хэлсэн юм.

Нээлтэнд Монгол улсын Хятад хэлний судлаачын холбооны тэргүүн Х.Баатархүү нар хүрэлцэн ирсэн.

Хятад Монгол хоёр талын зочид, хэвлэл мэдээлэл, аялал жуулчлал, гэрэл зургийн салбарынхан нийт 100 гаруй хүн энэхүү нээлтийн арга хэмжээнд оролцсон. Чэнь шуан зөвлөх үг хэлэхдээ: Энэ удаагийн үзэсгэлэн 2022 оны “Хятадын аялал жуулчлалын өдөрлөг” доорх чухал арга хэмжээ ба энэхүү үзэсгэлэн дээр “Солонгон үүлст Юнь нань ” хэмээн нэртэй үзэсгэлэнт Юнь нань мужийн гэрэл зургуудыг дэлгэж байгаа.

 

 

Юнь нань бол үндэстний соёл цугларсан эрдэнэсийн сан юм. На ши үндэстний Дун ба бичиг үсэг бол дэлхий дээр цорын ганц “Амьд байгаа” дүрс үсэг юм. Лису үндэстний олон хоолойт найрал дуу нь Нотр Дам де Парисын найрал дуутай төстэй.

Чэнь шуан дарга голчлон Юнь нань өвөрмөц байгалийн үзэгдэл болон аялал жуулчлалын нөөц баялагийг танилцуулсан.

Тэрээр "Чөлөөт цагаар Ли жянд, Кунь минь өдөр бүр хавар шиг, байгалийн сайн сайхныг Да лигаас, Үүлэн шаталсан тариан талбай, Мөрөөдлийн улаан гол, дэлхийд нэртэй шангрила, халуун хүйтнээс зугтах бол Лин цанд гэх мэт.

 

 

Энэ удаагийн үзэсгэлэн дамжуулан Монголын ард түмэнд Юнь нань мужийн өвөрмөц газарзүйн байршил, гайхамшигт байгалийн үзэмж, экологийн байгаль орчин ихтэй, үндэстний зан үйл олонтой, урт удаан хугацааны түүхийг илүү гүн ойлгуулж, Хятад, Монгол хоёр улсын аялал жуулчлалын харилцаа болон хамтын ажиллагааг илүү ахицтай урагшлуулах зорилготой. Хятадад ийм нэгэн үг бий. Хамаатан садан уулзах тусмаа илүү дотно болдог, найзууд уулзах тусмаа илүү ойр болдог. Бид чин сэтгэлээсээ та бүхнийг цар тахал даван туулсны дараагаар боломжтой бол заавал Хятадын Юнь нань мужид очиж үзэж хараарай" гэв.

 

 

Монголын аялал жуулчлалын холбооны ерөнхийлөгч Д. Гантөмөр үг хэлэхдээ: Бүгд найрамдал Хятад Ард улс  Монгол улстай уул усаар холбогдсон, хоёр улс улс төр,  Эдийн загийн соёлын хүрээнд харилцан хамааралтай сайн хөршийн харилцаатай билээ. Аялал жуулчлалын соёл нь хоёр улсын харилцаа бүрдүүлэх чухал хэсэг. Өнөөдөр, Улаанбаатар дахь Хятадын соёлын төвөөс зохион байгуулж буй “Солонгон үүлст Юнь нань”-Хятадын Юнь нань мужийн аялал жуулчлалын гэрэл зургийн үзэсгэлэн нь цар тахалын дараах Монгол Хятадын аялал жуулчлалын салбарын сэргэлтийг ахиулах чухал ач холбогдол өгч байна. Энэхүү үзэсгэлэнгээр дамжуулан Монголын бүхий л салбарынханд Хятадын Юньнань мужийн үзэсгэлэнт байгаль, гүн гүнзгий соёлыг бүрэн харуулж чадна гэж итгэж байна" гэв.

 

 

Энэ удаагийн үзэсгэлэн нийт 60 ширхэг үзэсгэлэнт аялал жуулчлалын гэрэл зургууд дэлгэж байгаа, үзэсгэлэн дэлгэх хугацаа нь наймдугаар сарын 12-ноос эхлэн долоон хоног үргэлжилнэ. Үзэсгэлэн дэглэж буй зургуудыг Хятадын Юнь нань мужийн соёл аялал жуулчлалын газраас хангав.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top