“Никитон” хамтлагийн хөгжимчин, ая зохиогч Өөжгий буюу Д.Өлзий-Орших цахим хуудсаараа дамжуулан хамтлагаасаа гарч буйгаа мэдэгджээ.
Тэрбээр "Баяртай Никитон!
Сүүлчийн удаа Никитонтой тоглолоо.
Аливаа юм өөрийн гэсэн цаг хугацаатай байдаг.
1992-1993, 2004-2014, 2016-2022 хүртэл энэ хамтлагтай тоглож, Нандин шүтээн, Үүлэн үст, Чи минийх гэсэн 3 цомогт нь гитарынхаа дууг үлдээжээ.
Сүүлийн үед хэт чанга хөгжим, рок тоглолтонд тоглохоор ядраад байдаг болж.
Дээр нь энэ муу чих байнга шуугиад, сонсголын асуудал гарч эхэллээ.
Эмчид үзүүлэхээр яваандаа дүлийрнэ гэсэн оноштой.
Гэхчилэн бас бус шалтгааны улмаас Никитоноо орхиж байна.
Ер нь хүнд аливаа хийж байсан зүйлээ орхих өдөр нэгэн цагт заавал ирнэ.
Тэр цагт юу ч байсан харамсахгүйгээр орхиж чаддаг байх хэрэгтэй гэж би хувьдаа боддог.
Чадал нь нэгэнт хүрэхгүй болж хүний элэг доог болж явснаас чадаж байгаа цагтаа явж чадна гэдэг 1 бодлын бас гоё шүү.
Гитараа бас хөгжмөө би бүрмөсөн орхиж буй хэрэг бишээ.
Мэдээж ганц нэг дуу зохиож, хааяа томхон тоглолтуудад оролцоноо.
Никитон бол мэдээж зогсохгүй урагшилна.
Өөр залуу сайн гитарчид намайг өлхөн орлоод тоглочихно.
Никитондоо хамгийн сайн сайхан бүхнийг хүсье" гэжээ.
Сэтгэгдэл ( 6 )
ene hoh tenger hamtalaag duchin burne burenbold chin changa yarigchar humusu alad mongo aabdagin bilee.
ene chin chanag yarigcahr humuus gemteld alsan baihgui yu tee. boo ochdo zasala higed yabile.
Сэтгэгдэл : Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GM
Oojgii shuluun hu dee.Zovoo.Saihan chas hiisen buteel gargaarai.
Ухаалаг
Сайн яваарай