Дэлхийн соёлын фестивальд Хөвсгөл аймаг ТЭРГҮҮН байр эзэллээ

2022 оны 08 сарын 15

Хөвсгөлчүүд хэдэн зууны туршид нүүдэлчдийн ахуй амьдралаа дээдлэн, соёлын биет бус өвийн хэрэглээгээрээ дэлхийн нүүдэлчдийн, хүн төрөлхтний соёлын нэгээхэн хэсгийг хадгалан, өвлүүлж, манлайлж яваа гэдгээ “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалиар батлан харуулж чадлаа.

Нүүдэлчин дэлхийн соёлын фестиваль 2022” гурван өдрийн турш Улаанбаатар хотын Тэрэлжид зохион байгуулагдаж  өндөрлөв.

Хөвсгөл аймаг Цаачин иргэдийн ёс заншлаа таниулан сурталчилж 21 аймгаа тэргүүлж “ТЭРГҮҮН” байр зуун сая /100,000,000/ төгрөгийн эзэн боллоо.

Аймгийн Засаг дарга Шаравдоржийн Идэрбаясгалан тус үйл ажиллагаанд ач холбогдол өгч дэмжиж ажиллав.

Хөвсгөл аймгийн Соёл, урлагийн газар-ын дарга Ж.Даваадамдин “ТАЙГЫН ЭГШИГЛЭН” тоглолтыг найруулж,  баг хамт олноо удирдан амжилттай оролцлоо.

Дэлхийд танигдах өв соёлоороо гайхагдан  Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Хармай багийн Цаачин Батзаяагийн 2 настай зээ хүү   Б. Гүнмөрөн хамгийн бяцхан “ӨВЛӨН УЛАМЖЛАГЧ”-ААР  тодорлоо.

Уламжлалт уриа дуудлагын төрөлд Улаан-Уул сумын ардын авьяастан Л.Түдэв, Б.Батцогт, Рэнчинлхүмбэ сумын ардын авьяастан Д. Чинбат нарын “Ангийн уриа дуудлага” шилдгээр шалгарч  сая төгрөгийн /1,000,000/ эзэн боллоо.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(150.129.140.197) 2022 оны 08 сарын 16

Цаачин биш цаатан гэдэг

0  |  0
Top