Бритнигийн нөхөр, хөвгүүд "Сэтгэцийн эрүүл мэндэд нь санаа зовж байна" гэв

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 15

 

Бритни Спирсийн экс нөхөр түүний хөвгүүдтэйгээ муудалцаж буй бичлэгийг дэлгэсэн нь багагүй шуугиан тарьсан. Энэ ердөө эхлэл хэмээн мэдээлсэн Кевин Федерлайн энэхүү асуудлын талаар өөрийн тайлбарыг өгчээ. 

Кевин Федерлайн болон түүний хөвгүүд Бритнигийн сэтгэцийн эрүүл мэндэд санаа зовж буй гэнэ. Харин бусад хүмүүс энэ тал дээр огтхон ч санаа зовохгүй байгаа учир түүний бичлэгийг дэлгэхээр шийдсэн хэмээн тайлбарласан түүнийг Бритнигийн талынхан эрс эсэргүүцэж байгаа аж.

Тэдний хэлж буйгаар Кевин Бритнигээс айсандаа ийнхүү ярилцлага өгч байгаа нь тун ч өрөвдөлтэй санагдаж байна хэмээн ярьсан байна. 

Дуучин Бритни Спирсийн хурим хэдхэн сарын өмнө болж өнгөрсөн. Түүний хуримд хөвгүүд нь ирээгүй бөгөөд Кевин "Хөвгүүд ээждээ хайртай ч түүнтэй уулзахыг хүсэхгүй байгаа" хэмээжээ. 

 

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(202.9.41.116) 2022 оны 08 сарын 16

Huvguud ni udahgui 18 hureed , britney gees mungu avj anirch chadahaa bolino geheer l shees ni goojih ged bh shig bnada.

3  |  0
Ааааа(202.21.108.24) 2022 оны 08 сарын 16

Хогын сда вэ. Мөрөөрөө хаягдаж чадахгүй боов бэ

2  |  0
Top