П.Сайнзориг: Допингийн шинжилгээний хариу бүрэн ирж дуусаагүй

Автор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 15

Сүүлийн хоёр жил хөл хориотой байсан монголчууд үндэсний баяр наадмаа өргөн дэлгэр тэмдэглэсэн.

Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баярыг хамтатган тэмдэглэсэн тул бөхчүүд ч идэвхтэй байсан юм. 

Тэгвэл Үндэсний их баяр наадмын тухай хуулийн дагуу Улсын баяр наадамд дөрөв, түүнээс дээш давсан бөхөөс допингийн шинжилгээ авдаг. Энэ жилийн наадамд барилдсан бөхчүүдийн шинжилгээний хариу ирсэн эсэхийг Бөхийн салбар хорооны дарга, ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзоригоос тодруулахад "Шинжилгээний хариу бүрэн ирж дуусаагүй. Одоогоор бөхчүүдээс допинг илэрсэн эсэх нь тодорхой биш байна" гэх тайлбарыг өглөө.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Заяа(122.201.22.11) 2022 оны 08 сарын 15

Хэдхэн шээсний шинжилгээ гарч дуусаагүй л байна уу

0  |  0
Зочин(66.181.176.233) 2022 оны 08 сарын 15

Ер нь бол бух л бехчууд допинг хэрэглэсэн нь ойлгомжтой, харин допингийн хариуны хувьд гэвэл ихэнх нь аргалчих байх оо, менгений л асуудал ш дээ

1  |  0
Top