Энэ оны гуравдугаар сард болсон Оскарын шагнал гардуулах ёслолын үеэр жүжигчин Уилл Смит комедиан Крис Рокыг алгадсан нь дэлхий даяар шуугиан дэгдээсэн.
Энэхүү үйл явдлаас хойш Уилл Смит болон Жэйда Пинкет Смит нар нам гүмхэн байх болсон. Олны нүднээс хол байсан тэд өнгөрөгч амралтын өдөр Малибу дахь Нобугийн ойролцоо явж байх үедээ папарацичдын дуранд өртжээ.
Уилл Смитийн хувьд Крис Рокоос биеэр уучлалт гуйх тохиромжтой цагийг хүлээж буй тухай Жэйда өнгөрөгч зургаадугаар сард ярьжээ. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр бие биеэ ойлгон уучлах байх хэмээсэн тэд ийнхүү цагийг зугаатай өнгөрүүлж явна.
Сэтгэгдэл ( 0 )