Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадаас алтан медаль хүртсэн Орхон аймгийн харьяат, 14 дүгээр сургуулийн сурагч Б.Мөнгөнзулыг Орхон аймгийн Засаг дарга С.Батжаргал хүлээн авч, хүндэтгэл үзүүлэн НЭГ ӨРӨӨ байраар шагнаж, бахдам амжилтыг нь урамшуулжээ.
Энэтхэгийн Ченнай хотноо 2022 оны долоодугаар сарын 26-ны өдрөөс наймдугаар сарын 10 өдрүүдэд Дэлхийн шатрын 44-р олимпиад болж өндөрлөсөн юм.
Тус олимпиадын эмэгтэйчүүдийн ангилалын 4-р ширээнд Монголын шигшээ багийг төлөөлөн оролцсон Орхон аймгийн харьяат, Дэлхийн шатрын холбооны дэд мастер Бат-Эрдэнийн Мөнгөнзул 10 өрөг тоглож 8 хожиж,1 тэнцэн,1 хожигдож 85 хувийн хожил авч ширээндээ түрүүлсэн. Тэрээр энэхүү амжилтаараа Дэлхийн шатрын холбооны мастер цолны болзол хангаж цолоо ахиулсан юм.
Дэлхийн шатрын 44-р олимпиадад оролцсон эрэгтэй 186, эмэгтэй 160 холбоодын нийлбэр дүнгээр Шилдэг 30 холбоог шалгаруулж ГАПРИНДАШВИЛИЙН цомын эзэнг тодруулдаг бөгөөд манай улсын шатрын холбоо 24 дүгээр байрт шалгарсан ба дэлхийн шилдэг 30 багийн нэгээр нэрлэгдсэн.
Сэтгэгдэл ( 3 )
Ийм хүүхдүүдийг дэмжихгүй бол Монгол улс мөхнө
Булчинг биш оюуныг дэмжээрэй монголчууд аа. Бөхөд Ланд300, 3-5 өрөө байрууд өгч байна, гэтэл дэлхийн аварга шатарчинд юу өгөөд байна вэ
Сайхан байна баяр хүргэё