Сайдын шуурхай хуралдаан боллоо

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 08 сарын 15

Барилга, хот байгуулалтын сайдын ээлжит шуурхай хуралдаан өнөөдөр /2022.08.15/  боллоо. Хуралдааны эхэнд яамны Орон сууцны санхүүжилтийн хэлтсийн дарга Э.Батболд наймдугаар сарын эхний 14 хоногийн хийж гүйцэтгэсэн ажлын мэдээллийг товч танилцуулав.

Өнгөрсөн өдрүүдэд Хөшгийн хөндий дэхь Шинэ суурьшлын дэд бүтцийн ажлын нээлт, БНХАУ-ын зээл, тусламжаар хэрэгжиж байгаа “Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төсөл”, “Ногоон нуур-1008” айлын орон сууцны хорооллын төслийн явцтай танилцсан ажил, мөн “Залуус-1” орон сууцны хорооллын инженерийн дэд бүтцийн ажлын явцтай танилцаж, ажлыг эрчимжүүлэх чиглэлээр өгсөн үүрэг даалгаварыг онцлоод ирэх өдрүүдэд дараах арга хэмжээг авч ажиллахыг чиглэл болгов.

Үүнд:

  • Хөшигийн хөндийн бүтээн байгуулалт болон Залуус-1, Солонго 1, 2, хорооллын төслийн ажлыг эрчимжүүлэх, 2023 оны төсвийн төсөлд хөрөнгийг тусгахад холбогдох тооцооллыг хийж танилцуулах,
  • Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын явцыг нэгтгэн танилцуулах,
  • Барилгын материалын үнийн өсөлт тооцсон магадлалын ажил хийгдээгүй үлдсэн аж ахуйн нэгжүүдэд магадлал хийгдээгүй шалтгааныг олж, төсөл бүрээр гаргаж танилцуулах,
  • Геодезийн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг танилцуулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэлийг хангах,
  • Геодезийн холбоо болон чиглэлийн үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзалт зохион байгуулах,
  • Мянганы сорилтын сангийн төлөөлөлтэй уулзалт хийх, ус хангамжийн асуудлаар санал солилцож, ХСУХАҮЗЗөвлөл дээр 9 дүгээр сараас өмнө очиж ажиллан, үйл ажиллагааны талаар уулзалт хийж, чиглэл өгөх

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.10.21.241) 2022 оны 08 сарын 15

Зүгээр яриа юм шиг л бгаашдээ ярьж дуусаагүй байхад нь бүрэн эрх нь дуусчдагшд

0  |  0
Зочин(203.91.112.133) 2022 оны 08 сарын 15

Хөшигийн хөндийгөө л яаж ийгээд гоё хот болгоорой, хожим тэр сайд хийсэн гээд хүмүүс дурсахаар юм хийгээрэй, зүхүүлж, хараалгах юм бүү хийгээрэй

0  |  0
Top