Н.Тэмүүлэн: ЗТХЯ-ны зарим албан тушаалтны орон байр зэрэг 30 гаруй обьектод шалгалт явуулж байна

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 08 сарын 15

АТГ-аас Зам тээврийн хөгжлийн яамны зарим албан тушаалтанд хэрэг бүртгэл нээж, шалгаж эхэлсэн талаар өмнө нь мэдээлсэн билээ.

Тэгвэл үүнтэй холбогдуулан АТГ-аас мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр тус газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн "Зам тээврийн хөгжлийн яам болон шаардлагатай албан тушаалтны орон байр, бусад газарт нийт 30 гаруй обьектод шалгалт явуулж байна" гэлээ. 

Түүнчлэн "Шалгалтын ажиллагаа эхэлж байгаа учраас өөр ямар нэгэн мэдээлэл өгөх боломжгүй" гэх тайлбарыг өглөө.  

Албан бус эх сурвалжийн мэдээлснээр тус яамны зарим албан тушаалтныг Улаанбаатар-Дархан чиглэлийн хатуу хучилттай авто замын тендертэй холбоотойгоор шалгаж байгаа аж.

Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн долдугаар сард болсон Засгийн газрын хуралдаанаар тус замын өртгийг тооцоолж, шаардлагатай бол холбогдох албан тушаалтнуудыг шалгаж, Ажлын хэсэг байгуулахыг үүрэгдсэн билээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
эг(103.10.21.241) 2022 оны 08 сарын 15

Акулуудыг гаргаж ирэхэд балчирдаж магадгүйч дайоаад үзээсэй гэж дэмжиж бна

0  |  0
Top