Бен Аффлек, Женнифер Лопес нар сарын өмнө Лас Вегаст гэрлэлтээ батлуулсан. Харин тэд энэ долоо хоногийн сүүлээр мөрөөдлийн хуримаа хийх гэж буйгаа зарлалаа.
Баасан гарагт оройн зоогоор эхлэх тансаг хурим бямба гарагт хуримын ёслолоор үргэлжилнэ. Ням гарагт зочдын хамтаар амралтын өдрөө хөгжилдөж өнгөрүүлэхээр болсон тэдний хуримын ёслолыг загварын алдарт Vogue сэтгүүлийнхэн баримтжуулах аж.
Гурван өдрийн турш үргэлжлэх энэхүү ёслолд хосуудын гэр бүлийнхэн болон дотнын найз нөхөд нь уригджээ.
Хосууд 2000 оны эхээр анх болзож эхэлсэн. 2003 онд сүй тавьж хуримаа хийхээр төлөвлөж байсан ч хурим болохоос хэдхэн хоногийн өмнө цуцлагдсан. 2004 онд хоёр тийш болсон тэд өнгөрсөн онд эргэн нийлсэн бөгөөд тэртээх онд төлөвлөж байсан мөрөөдлийн хуримаа хийхээр зэхээд байгаа ажээ.
Сэтгэгдэл ( 2 )
khuk bugs saikantai saikan sewger shuu.
Жэ Ло бөгс сайтай даа.