Бяцхан үрээ алдсан Жон Леженд, Крисси Тейген нар дахин хүүхэдтэй болжээ

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 16

 

Дуучин Жон Леженд болон түүний гэргий Крисси Тейген нар 2020 оны 10-р сард дөнгөж төрсөн бяцхан хүү Жекээ алдсан тухай гунигт мэдээг хүргэж байсан билээ. 

Үүнээс хойш сэтгэл санааны хүнд байдалд байсан тэд үр шилжүүлэн суулгах аргаар дахин хүүхэдтэй болох оролдлого хийхээр болсноо өнгөрөгч хоёрдугаар сард мэдээлж байсан. 

Тэд 6 настай охин Луна, 4 настай Майлс болон талийгаач болсон бяцхан хүү Жек нараа үр шилжүүлэн суулгах аргаар төрүүлсэн бөгөөд удаан бодсоны эцэст дахин хүүхэдтэй болохоор шийдсэн бөгөөд үр шилжүүлэн суулгалт амжилттай болсон тухай баярт мэдээг фенүүдтэйгээ хуваалцсан байна. 

 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
1(64.119.24.117) 2022 оны 08 сарын 18

Чааваас даа.Хамгийн сайн чанартайг идэж ууцгааж байж яахаараа ийм арчаагүй бдаг бнаа.Хэдэн хүүхэд өөрөөрөө олоод төрүүлчихэж чадахгүй хмм

0  |  3
Top