ДУУЛИАН | A$AP Rocky-г хүн буудсан хэрэгт яллагдагчаар татлаа

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 16

 

Реппэр A$AP Rocky-г галт зэвсэг ашиглан танхайрч, хүн буудсан гэх хоёр хэрэгт яллагдагчаар татаж байгаа тухай Лос Анжелес дахь прокурорын газраас мэдээллээ. 

Тэрээр өнгөрөгч оны арваннэгдүгээр сарын 6-нд найздаа буу тулган танхайрчээ. Үүний дараа маргаан хүндэрч Эфрон руу буудсан нь хяналтын камерт бичигдэн үлджээ. Хохирогч Рокигийн эсрэг иргэний нэхэмжлэл гаргасан байна. 

Дуучин Рианнаг төрөхөөс өмнө буюу дөрөвдүгээр сарын 20-нд нисэх онгоцны буудал дээрээс цагдаа нарт баригдаж байсан A$AP Rocky 550.000 ам.доллараар батлан даалтад гарч байсан. Энэ удаад түүнд хорих ял төлөвлөж болзошгүй нөхцөл байдал үүсээд байгаа бөгөөд реппэрт холбогдох шүүх хурал орон нутгийн цагаар лхагва гарагт болох аж. 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин (66.181.176.48) 2022 оны 08 сарын 16

Реппер нтр гсн урлагийн нэр зүүсэн иймэрхүү юмнууд ихэвчлэн онгироо сагсуу ,шизотой байдаг бололтойм.

0  |  0
Top