Холбооны мөрдөх товчооныхон Алек Болдуиныг бууны гох дарж, хүн ХӨНӨӨСӨН гэж үзжээ

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 16

 

Өнгөрсөн оны аравдугаар сарын 21-нд жүжигчин Алек Болдуин "Rust" киноны зураг авалтын үеэр зургийн дарга Халина Хачинсын аминд хүрсэн хэрэг гарсан. 

Түүний барьж байсан буунд жинхэнэ сум байсан бөгөөд нэг хүн амиа алдаж, нэг хүн хүнд бэртжээ. Бүх нотлох баримтыг үл тоон бууны гохыг дараагүй хэмээн мэдүүлж байсан түүнийг Холбооны мөрдөх товчооныхон буруутай хэмээн үзжээ. 

 

 

Алекийг бууны гох дарсан хэмээн үзэж байгаа мөрдөгчид "Бууны гох өөрөө дарагдах боломж байхгүй" хэмээн мэдээлж байна. Уг хэргийг прокурорт шилжүүлэхэд утасны бичлэг л дутуу байгаа бөгөөд прокурорууд ял төлөвлөх эсэхээ хараахан шийдээгүй байгаа гэжээ. 

 

 

Өнөөг хүртэл Алек Болдуин бууны гохыг дараагүй хэмээн мэдүүлсээр ирсэн. Телевизийн нэвтрүүлгийн үеэр энэ тухайгаа нулимс дуслуулан ярьсан түүнийг олон нийт "матрын нулимс унагаж байна" хэмээн шүүмжилж эхэлжээ. 

Тэдний бүтээж байсан "Rust" хэмээх кинонд Алек санамсаргүй байдлаар хүн амины хэргээр ял сонссон 13 настай хүүгийн өвөөгийн дүрд тоглож байжээ. 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top