Парисын олимпын эрхийн оноо олгох тэмцээн эхэллээ

2022 оны 08 сарын 16

“Парис-2024” олимпын эрхийн оноо олгох “Monnis Mongolia International Challenge-2022” бадминтоны тэмцээн өнөөдөр /2022.08.16/ Спортын төв ордонд эхэллээ.

Эхний өдөр урьдчилсан шатны есөн тоглолт явагдахаас долоо нь Монголын тамирчдын тоглолт байна.

Тэмцээнд оролцохоор гадаадын 14 орны 120 гаруй тамирчин Монголд хүрэлцэн ирээд байна. БНСУ 25 тамирчинтай ирсэн нь хамгийн том багт тооцогдож байгаа бол Японоос 23 тамирчин иржээ.

Тэмцээн нийт зургаан өдөр үргэлжлэх бөгөөд нээлтийн ёслол маргааш буюу наймдугаар сарын 17-ны 14.00 цагт болно.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.88.211) 2022 оны 08 сарын 17

Хэн ч сонирхохгүй дэмий юманд мөнгө зарж яадаг байна аа, бадминтонгүй л бол болохгүй нь үү, кк

0  |  0
Top