Д.Батзориг: Цементийн чанарыг сайжруулах, нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх тал дээр анхаарч байна

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 08 сарын 16

Сэлэнгэ аймгийн Сайхан суманд өнөөдөр /2022.08.16/ "Хөтөл хотын Эдийн засгийн форум - 2022" арга хэмжээ үргэлжилж байна.

Энэ үеэр БХБЯ-ны Барилгын материалын үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Д.Батзоригтой ярилцлаа. 

Тэрбээр "Дотоодын зах зээлийн цементийн хэрэглээ оргил үедээ 1.8 сая тонн байна. Дунджаар гэх юм бол 1.6 сая тонн цементийн хэрэглээтэй байна. Энэ хэрэглээ бол жил ирэх бүр нэмэгдэж байна. Хөтөлийн Цемент шохой үйлдвэр бол зах зээлийн 20-25 хувийг хангадаг. Өнөөдрийн байдлаар 270 орчим мянган тонныг үйлдвэрлэсэн байна. Энэ оны төгсгөлд 400 орчим мянган тонн цемент үйлдвэрлэнэ гэсэн тооцоо бий. Үйлдвэрүүдийг ажиллуулах чиглэлд бодлого барьж ажиллана. Төрийн өмчид шилжсэнээр үнэ тогтвортой, өсгөхгүй байх зэрэг ач холбогдол бий" хэмээн онцоллоо. 

ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ЭНДЭЭС ҮЗНЭ ҮҮ!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top