Реппер, загвар зохион бүтээгч Канье Уэстийн цуглуулгууд хогийн уутан дотроос худалдаалагдаж буй нь шүүмжлэлд өртжээ. Нью-Йорк хотод амьдардаг нэгэн твиттер хэрэглэгч "Gap" брэндийн дэлгүүрийн шалан дээр том хогийн уутан дотор байх "Yeezy Gap" загварын хувцаснуудын зургийг цахим орчинд байршуулжээ.
Тэрээр "Тэд Yeezy Gap-ийг ингэж зарж байна. Канье өлгүүрт байгаа хувцаснуудыг хараад уурласан учраас ийнхүү зарж байгаа гэсэн. Тэд таны хэмжээг олоход туслахгүй. Бүгдийг нь ухаж байж л хүссэн зүйлээ олох болно" хэмээн бичжээ.
Түүний энэхүү пост Канье Уэстийг хатуу шүүмжлэлд хүргэжээ. Уг уутан дотор 40-340 ам.доллараар үнэлэгдэх хувцас, хэрэгслүүд бий. Канье өнгөрсөн долоо хоногт "Бүх загварынхаа санааг орон гэргүй хүмүүсээс авсан" хэмээн хэлсэн нь оргүй хоосон зүйл биш бололтой. Тиймээс цуглуулгад багтсан хувцаснуудаа ийнхүү хогийн уутнаас худалдаалах болсон Канье олон нийтийн зүгээс хатуу шүүмжлэл хүртээд байна.
Сэтгэгдэл ( 4 )
Horvoo deer setgets eruul gej bdgui aliniigaa eruul gehuu? Duugai tsarailchaad gem hiigeed yavdag uls bna.saihan ineej bgaad gem hiideg uls nna.ter n tiin gehiin temdeggui dee
Jinken mni idol buh zuil n taalagddag shu hunii setgeeguigel setgesn bn
Амитан ,хоюулаа ч гэх шиг. Амьтан, хоёулаа гэж зөв биччихээд ,хүмүүсийн сэтгэцийн өөрчлөлтөд санаа тавь кккк
Манай Жавхлан шиг яаж ч болохгүй золигийн амитан. За даа бараг хоюулаа сэтгэцийн өөрчлөлттэй байх аа даа.