Супер од Мадонна 64 насны төрсөн өдрөө Италид тэмдэглэн өнгөрүүллээ. 2003 онд дуучин Бритни Спирстэй тайзан дээр үнсэлцэж шуугиан тарьж байсан тэрээр энэ удаагийн төрсөн өдрөөрөө хуучин түүхээ эргэн сэргээв.
Машины арын суудал дээр эмэгтэй хүнтэй үнсэлцэж буй зургаа нийтэлсэн Мадоннагийн төрсөн өдөрт хүүхдүүд нь мөн хүрэлцэн иржээ. 9 настай ихэр охидтойгоо "Dolce & Gabbana" брэндийн даашинзаар хослосон тэрээр хачин жигтэй үйлдлүүдээрээ алдартай нэгэн.
Түүний хүү 22 насны төрсөн өдрөө мөн Италид тэмдэглэн өнгөрүүлсэн бөгөөд хүүхдүүддээ эрх чөлөө олгохыг эрхэмлэдэг тэрээр цагийг гэр бүл, найзуудын хамтаар тун ч хөгжилтэй өнгөрүүлж буй бололтой.
Сэтгэгдэл ( 0 )