МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга И.Мөнхжаргалыг намын нэр хүндэд халдсан гэх үндэслэлээр шүүхэд өгсөн билээ.
Тэгвэл иргэн И.Мөнхжаргалд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2022.08.17/ 11:00 цагт Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогдсон ч дахин хойшиллоо.
Учир нь, хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өвчтэй, хуралд биечлэн оролцох боломжгүй болсон тул шүүх хурлыг хойшлуулжээ. Шүүх бүрэлдэхүүн шүүх хурлыг ирэх есдүгээр сарын 12-ны өдрийн 11:00 цаг хүртэл хойшлуулсан байна.
Ингэхдээ иргэн И.Мөнхжаргалд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр болжээ.
Сэтгэгдэл ( 0 )