PSY-ийн тоглолт эсэргүүцэлтэй тулгарав

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 18

 

Дэлхийд алдартай болсон Өмнөд Солонгосын дуучин PSY-ийн "Summer Swag 2022" тоглолт олон нийтийн зүгээс эсэргүүцэлтэй тулгараад байна. 

Түүний тоглолтын тайзны ард ажиллаж байсан 20 гаруй насны Монгол залуу осолдож амиа алдсан бөгөөд Солонгосын иргэд уг тоглолтыг цуцлахыг шаардаж эхэлжээ. 

Тоглолтын үеэр олон тонн ус үрж, ковидын үеийн дэглэм зөрчиж, арын ажилтан амиа алдсан төдийгүй тоглолт болсон газар хохирол учруулсан зэрэг шүүмжлэл гараад байна. Үүнийг үл тоон тоглолтоо үргэлжлүүлсээр байгаа түүний тоглолтын үеэр мөн хэд хэдэн хүн ухаан алдаж, 370 орчим хүн эмчийн тусламж авч, дөрвөн хүн эмнэлэгт яаралтай хүргэгджээ. 

Мөн тоглолт үзсэн хүмүүсийн дунд гэмт хэрэг гарах нь ихэссэн бөгөөд уг тоглолтыг цуцлах санал иргэдээс ихээр ирэх болсон байна. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top