Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төвд нийт 1362 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 936 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас Нийслэлд 5 хүн, Орон нутагт 20 хүн гэмтэж бэртэж нийт 25 хүн гэмтэж бэртсэн.
Ослын улмаас Нийслэлд хүний амь хохирсон осол хэрэггүй тайван, Орон нутагт 10 хүний амь хохирсон байна.
Нийслэлд:
Орон нутагт
Гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 498 зөрчлийг илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан.
Энэ оны эхний 07 сарын байдлаар 309 хүний амь хохирч 1603 хүн гэмтэж бэртсэн харамсалтай тоо мэдээтэй байна. Цагдаагийн байгууллагаас хяналт шалгалтыг 24 цагаар үүрэг гүйцэтгэн иргэдийнхээ амар тайван ая тухтай зорчуулах чиглэлээр үйл ажиллагаагаа тасаралтгүй явуулж байгаа хэдий ч иргэдийн өөрсдийн хайхрамжгүй байдлаас шалтгаалсан зам тээврийн осол хэрэг буурахгүй байна.
Эхний хагас жилийн байдлаар гудамж замын хяналт шалгалтаар цагдаагийн байгууллагын алба хаагчид 33398 согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийг таслан зогсоож учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоноос үүдсэн 671 зам тээврийн осол бүртгэгдэж 45 эрдэнэт хүний амь хохирсон байна.
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцож байгаа тохиолдлын дийлэнх хувь нь үүрээр шөнөөр үйлдэгдэж саатуулагдаж байна. Мөн зам тээврийн ослын шалтгааныг судлаад үзэхээр үүрээр өглөө 05-08 цагийн хооронд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцож яваад зам тээврийн осол гаргаж амь эрсдэн, гэмтэж бэртэж байна.
Өнгөрсөн ажлын өдрүүдэд гэхэд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож осол гаргасан 5 тохиолдол бүртгэгдсэнээс 5 уулаа тээврийн хэрэгслийн жолооч байна.
Иймд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох зөрчлөөс урьдчилан сэргийлж цагдаагийн байгууллагатай хамтран таслан сэргийлэх арга хэмжээг авч 102 дугаарын утсанд энэ төрлийн зөрчлийн мэдээллийг мэдэгдэж хамтран ажиллахыг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )