Шүүхийн ерөнхий зөвлөлөөс анхан шатны шүүхийн шүүгчийн 24, давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 8, хяналтын шатны шүүхийн шүүгчийн 3, нийт 35 шүүгчийн сул орон тоонд сонгон шалгаруулалт зарласан.
Бүртгэл 2022 оны долоодугаар сарын 18-ны өдрийн 09.00 цагаас наймдугаар сарын 16-ны өдрийн 17.00 цаг хүртэл хугацаанд явагдаж, нийт 156 иргэн анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхийн шүүгчид нэрээ дэвшүүлж, материалаа ирүүлсэн байна.
Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасны дагуу 21 хоногийн дотор баримт бичгийн нягтлан шалгах ажиллагааг хийж, 60 хоногийн дотор шалгалтыг зохион байгуулахаар төлөвлөн хуваарийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн цахим хуудсаар мэдээлнэ гэж Шүүгчийн сонгон шалгаруулалт, хүний нөөцийн газраас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 2 )
ariin haalgaar oroh geed humuus ih guideg ym bna lee shu shuugchiin songon shalgaruulaltand. ym uguugui ni tentsdegui gesen yria ih bdagiin bl ee
маш чадварлаг хэрэг шийдэхдээ зөв дүгнэлт гаргадаг хүмүүсийг л сонгох хэрэгтэй байна шүү ялангуяа ёс суртахууны хувь хүний хүмүүжил гээд л ....