Л.Энх-Амгалан: Шаардлага хангаагүй 21 их, дээд сургуулийн үйл ажиллагааг зогсоосон

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 08 сарын 19

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан нар өнөөдөр /2022.08.19/ дээд боловсролын салбарт хэрэгжүүлж байгаа зарим арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр 21 дээд боловсролын байгууллагын тусгай зөвшөөрлийг цуцалж байгаагаа мэдэгдлээ. 

Тэрбээр "Өнгөрсөн 1.4 жилийн хугацаанд Засгийн газраас дээд боловсролын талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд хоёр тогтоол гаргасан. Монгол Улсад 147 мянган оюутан 88 их, дээд сургуульд суралцдаг. Үүнээс 14 их, сургуульд 108 мянган оюутан суралцаж байна. Цаашдаа шаардлага хангасан их, дээд сургуулиудтай байхад чиглэнэ. Шаардлагыг өндөр болгоно. Өнөөдрийн байдлаар 88 их, дээд сургууль үйл ажиллагаа явуулж байгаагаас 34  нь их сургууль, 36 нь дээд сургууль үлдсэн найм нь коллеж байна" гэлээ.

Түүнчлэн "Засгийн газрын тогтоолоор 88 их, дээд сургууль нь 67 болж буурч байна. Өөрөөр хэлбэл 21 их, дээд сургуулийн сургалтын үйл ажиллагааг зогсоож байна. Мөн 24 их сургуульд зургаан сарын хугацаатай үүрэг өгсөн. Шаардлага хангахгүй бол дахин үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болно" гэх мэдээллийг өглөө.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.10.21.241) 2022 оны 08 сарын 20

Татан буугдсан сургууль төгссөн төрийн өндөр албан тушаалтнуудаа бас татан буулга алжлаас хал байхгүй сургууль төгсчлөөшдээ

0  |  0
!!!!(49.0.137.164) 2022 оны 08 сарын 19

Sain b naa Bayrlalaa Zag hugazaa Mungo togrog ursen hudlaa surguuliudaar yah yum be !

0  |  0
zochin(59.153.87.227) 2022 оны 08 сарын 19

Иргэдэд нээлттэйгээр Е монголиад тавьчих.ТВ-р зарлачих тэгээд л бас дахиад 20-30-ыг хаахад бас л илүүднэ үү гэхээс дутахгүй шүү дээ

0  |  0
Top