Өнгөрсөн сард Лас Вегаст сүй тавих ёслолоо хийсэн Бен Аффлек, Женнифер Лопес нар энэ амралтын өдрүүдэд хуримаа хийнэ. Тэд хуримын ёслолоо Бен Аффлекийн Жоржия дахь эдлэн газар хийнэ.
Бэлтгэл ажил дуусах шатандаа ороод байгаа бөгөөд голын эрэг дээр шинэ байшин барьжээ. Арын албаны ажилчид бэлтгэл хангаж байх үед хосууд Саваннад гэр бүл болон найз нөхдийн хамтаар дэлгүүр хэсэж яваа нь папарацичдын дуранд өртжээ.
Хурим орон нутгийн цагаар баасан гарагт эхэлнэ. Энэ өдөр гэр бүл, найз нөхдийн хамтаар үдшийн зоогоор барих хосууд бямба гарагт хуримын ёслолоо хийнэ. Харин ням гарагт хаалтын үдэшлэг болох бөгөөд 20-д жил хүлээсэн хуримын ёслол хэдхэн цагийг дараа эхлэх нь ээ.
Сэтгэгдэл ( 0 )