“Адексмайн“ ХХК-ийн ашигт малтмал олборлох үйл ажиллагааг зогсоолоо

2022 оны 08 сарын 19

“Адексмайн“ ХХК-ийн ашигт малтмал олборлох үйл ажиллагааг зогсоолоо.

БОАЖЯ-аас Туул голын сав газрын захиргааны даргын баталсан удирдамжийн дагуу сав газарт ашигт малтмалын хайгуул хийх, олборлолт явуулж буй аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаа, зөвшөөрөл, гэрээний биелэлтэд хяналт тавин ажиллаж байна.

Хяналтаар Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын “Тойлтийн хоолой” гэх газарт ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байсан “Адексмайн” ХХК нь байгаль орчны нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ, менежментийн төлөвлөгөөгүй, ус ашиглах дүгнэлт, гэрээ зөвшөөрөлгүй хог хаягдлыг зориулалтын бус газарт хаясан зэрэг зөрчилтэй байсныг зогсоолоо.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.89.5) 2022 оны 08 сарын 20

Хэдэн халтар төгрөг аваад л эргээд нээнэ ш дээ, чаддаг юм бол лицензийг нь цуцлаад байгаль орчинд үзүүлсэн хохирлыг нь төлүүлээч

0  |  0
Top