Элчин сайд Г.Мөнхбаяр итгэмжлэх жуух бичгээ барив

2022 оны 08 сарын 20
Монгол Улсаас Бүгд Найрамдах Азербайжан Улсад хавсран суух Элчин сайд Г.Мөнхбаяр 2022 оны наймдугаар сарын 18-ны өдөр Ерөнхийлөгч Ильхам Алиевт Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.
 
 
Элчин сайд Г.Мөнхбаяр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг Ерөнхийлөгч И.Алиевт уламжилж, хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсад айлчлахыг урьсан Ерөнхийлөгчийн урилгыг уламжлав.
 
Монгол, Азербайжаны харилцаа өнгөрсөн хугацаанд олон салбарт хөгжиж байгааг Элчин сайд онцолж, цаашид худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхийг эрмэлзэж байгаа илэрхийлэв.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Tangud uls muhoogui (98.253.30.34) 2022 оны 08 сарын 21

Tangud ulsiin elchin iym biz dee

0  |  0
Top