"СЭЛЭНГЭ АРТ КЕМП 22" галт тэрэгний аялал болно

Автор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 22

АРТ КЭМП гэж юу вэ?

"Хөх Нар" Контемпорари урлагийн төвөөс санаачлан хэрэгжүүлж буй төсөл нь 2004 оноос эхэлсэн. Монголын анхны олон улсын лэнд арт кемп нь энэ онд "СЭЛЭНГЭ АРТ КЕМП 22" нэрийн дор Сэлэнгэ аймгийн Шаамар суманд зохион байгуулагдах гэж байна.

"СЭЛЭНГЭ АРТ КЕМП 22" хөтөлбөрт Ж.Анунаран, Ё.Далх-Очир, Д.Дорждэрэм, Д.Доржготов, У.Нарбаясгалан, С.Батсайхан, Ц.Түвшинжаргал Б. Бат-Эрдэнэ, Э.Цагаанцоож, Н.Сонинбаяр, Б.Төгөлдөр, О.Цэнгүүн, Д.Бадам Л.Ганболд /гаваа/, М.Дөлгөөн, Б.Бат-Оргил, Б.Ууганцацрал, Ж.Шижирбаатар Ц.Хулан нарын 19 уран бүтээлчид оролцох юм.

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд "Улаанбаатар" дүрслэх урлагийн студи нь Контемпорари урлагийн инстолляци, саунд арт, перформанс, медиа арт, лэнд арт зэрэг олон төрөлт бүтээлийг үзэх, Монголын контемпорари урлагийн томоохон төлөөлөл бүхий уран бүтээлч нартай уулзах, уран бүтээлч нарын арт арт кэмп-д зочлох, "СЭЛЭНГЭ АРТ КЕМП 22" галт тэрэгний аяллыг наймдугаар сарын 26-28-ний өдрүүдэд зохион байгуулах гэж байна.

Галт тэрэгний аялалд явахыг хүсвэл 99185168 утсаар холбогдон мэдээлэл авна уу.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top