Хэйли Бибер "Диана гүнжээс урам зориг авсан" гэв

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 22

 

Загвар өмсөгч Хэйли Бибер орон нутгийн цагаар өнгөрөгч пүрэв гарагийн орон Малибу дахь үдэшлэгт хүрэлцэн иржээ. Кендалл Женнерийн "BFF 818" хэмээх нэртэй текила брэндийн үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн тэрээр "Blumarine" брэндийн 2022 оны намрын цуглуулгад багтсан пиджакан загвар бүхий даашинзтай иржээ. 

Гуя хүрсэн урттай шилэн оймсыг "Alexander Wang" брэндийн гуталтай хослуулсан тэрээр энэ намрын чиг хандлагыг тодорхойлогчдын нэг яах аргагүй мөн. Хөлийн улаас толгойн орой хүртэл загварлаг байдлыг илтгэсэн тэрээр Жастин Биберийн хамтаар уг үдэшлэгт хүрэлцэн иржээ. Жастин Биберийн хувьд өөрийн "Drew House" брэндийн саарал юүдэнтэй цамцаар гоёсон байна. 

"Harper's Bazaar" сэтгүүлийн есдүгээр сарын дугаарт өгсөн ярилцлагадаа Хэйли Бибер Диана гүнжээс үлгэр дуурайл авсан тухайгаа хуваалцжээ. Өөрийнхөөрөө байж, хүссэн хэв маягаа бүрдүүлдэг байсан нь түүнд урам зориг өгсөн тухай ярьсан Хэйли өнөө цагийн загварын чиг хандлагыг ийнхүү тодорхойлсон байна. 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Hailey Bieber(66.181.161.113) 2022 оны 08 сарын 24

Jealous bitch

0  |  0
Selena gomez(103.140.11.60) 2022 оны 08 сарын 25

Үххсэннн

6  |  4
Top