Гэмт этгээд нь хүн худалдаалах, бэлгийн мөлжлөгийн гэмт хэргийг санамсар болгоомжгүйгээр бус өөрийн хүсэл зориг, санаатайгаар үйлддэг онцлогтой.
Хэн нэгнийг мэдлэггүй, хараа хяналт сул, итгэмтгий, хүсэл мөрөөдөл, эмзэг байдлаар нь далимдуулан хууран мэхлэх, олзлон авч зохион байгуулалттайгаар дотно байдлыг бий болгох, заналхийлэх байдлаар өөрийн эрхшээлдээ байлгаж хохирогчийг сэтгэл зүйн хувьд хүнд байдалд оруулан гэмт хэргийн хохирогч болгодог.
Иймд аливаа үйлдэл хийхдээ сэтгэл хөдлөлөөр бус шүүн тунгааж оюун дүгнэлт хийж ард нь гарах үр дагаварыг нягтлахыг хичээхийг Эрүүгийн цагдаагийн албанаас сануулж байна.
Сэтгэгдэл ( 0 )