Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх өсвөрийн шигшээ багийн тамирчдын амжилт, ур чадварыг урамшуулах, дэмжих, сурталчлан таниулах зорилготой өсвөрийн шигшээ багийн спортын 20 төрлөөс 12-16-насны өсөх ирээдүйтэй, шилдэг 20 тамирчин хүүхдийг сонгон шалгаруулж, Зулзагын голын зусланд амрах эрхээр шагнаж урамшуулсан.
БТСГ-ын дасгалжуулагч Б.Ховор-Эрдэнэ, Ё.Батдархан багш нарын удирдлаган дор Зулзагын голын "Таван цагираг" амралтын баазад 2022 оны наймдугаар сарын 22- 25-ны хооронд тамирчид амрах юм.
2022 онд спортын амжилтаараа бусдыгаа манлайлсан өсвөрийн ШИЛДЭГ ТАМИРЧИД:
- Хүндийн өргөлтийн өсвөрийн улсын аваргын алтан медальт, Спортын мастер Б.Отгонтуул /1-р сургууль/
- Үндэсний бөхийн өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт А.Сумъяабазар /18-р сургууль/
- Чөлөөт бөхийн өсвөрийн улсын аваргын алтан медальт өсвөрийн шилдэг тамирчин Б.Анартулга /4-р сургууль/
- Талбайн теннисний өсвөрийн улсын аваргын алтан медальт, өсвөрийн шилдэг тамирчин Г.Золбаяр /Од цогцолбор сургууль/
- Хөнгөн атлетикийн өсвөрийн улсын аваргын алтан медальт, өсвөрийн шилдэг тамирчин Г.Анударь /ОИЦ сургууль/
- Бадминтоны өсвөрийн улсын аваргын алтан медальт, өсвөрийн шилдэг тамирчин Х.Дөлгөөн /Шинэ алхам сургууль/
- Хөлбөмбөгийн өсвөрийн улсын аваргын алтан медальт, багийн тэргүүлэх тоглогч, өсвөрийн шилдэг тамирчин Б.Анхпүрэв /ОИЦ сургууль/
- Спорт бүжгийн өсвөрийн улсын аваргын алтан медальт, өсвөрийн шилдэг тамирчин Б.Хишиг-Эрдэнэ /Дархан Эмпати сургууль/ нараар тэргүүлсэн өсвөрийн ШИЛДЭГ – 20 ТАМИРЧИН хүүхдүүд шалгарсан юм.
Сэтгэгдэл ( 1 )
жавхлан сайд спорт цогцолбороо дуусгаач дээ 10 жил болллоо тэнд орж тоглох гэж байсан хүүхдүүд бүгд аав нар болжээ