Энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулиуд харьяаллын биш хүүхдүүдийг авахгүй, хамран сургах тойргийнхоо хүүхдүүдийг л авах болсонтой холбогдуулан Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очироос дараах зүйлийг тодрууллаа.
Тэрбээр "Олон жил иргэний бүртгэл, шилжилт хөдөлгөөн замбараагүй явж ирсний гор гарч байна. Тиймээс энэ асуудлаа цэгцлэх гэж л ажиллаж байна. Мэдээллийг нэгтгэсэн. Ерөөсөө замбараагүй хаягжилт, шилжилт хөдөлгөөнтэй л холбоотой. Энэ жил бүх системийг нэгтгэж ажиллаж байгаа болохоор хүндрэл гарахыг үгүйсгэхгүй. Гэхдээ дараа дараа жил жигдрээд явах зүйл юм. Нийт 78 мянган зургаан настай хүүхдийн мэдээлэл бий. Өчигдрийн байдлаар 64 мянган хүүхэд бичиг баримтын асуудалгүй болсон. Цаана нь найман мянган хүүхдийн асуудал хянагдаж байна. Түр түдгэлзүүлсэн төлөвт дөрвөн мянга орчим хүүхдийн мэдээлэл байна. Тэд шаардлагатай бол хороондоо хандах хэрэгтэй. Дээр нь 200 гаруй хүүхдийг татгалзсан. Өөрөөр хэлбэл, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн зэрэг асуудалтай байна" гэлээ.
Сэтгэгдэл ( 3 )
Emee ni hardag huugee surguulid burtguulj chadahgui bn huduu sumand
e mongolia -d burtgeltei huuhed burtgene geed surguuliud ni huuhed burtgej avahgui bnaa. Order deer ner ni baigaa umchiin ezen ugui gevvel tureesiin oron suutsand amidarch bgaa humuus huuhdee burtguulj chadahgui bna. ene asuudliig yaj zohitsuulah ve.
Бөөн сүр