УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2022.08.22/ хуралдаанаар өвөлжилтийн бэлтгэл ажлын талаарх Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд болон Эрчим хүчний сайд нарын мэдээллийг сонслоо.
Энэ үеэр Эрчим хүчний сайд Н.Тавинбэх "ОХУ болон Украин улс хоорондын үүссэн нөхцөл байдлын улмаас Европын орнууд ОХУ-ын эсрэг эдийн засгийн арга хэмжээ авсан. Үүнээс шалтгаалж 2022 оны гуравдугаар сараас эхэлж ОХУ-ын банкууд хоригт орж импортын цахилгаан хэрэглээний эрчим хүчний төлбөрийг боломжит валютаар төлж байна. Монголбанкнаас гаргадаг ам.долларын ханш оны эхнээс 10.5 хувиар өссөн. Үүнээс болж импортын цахилгаан эрчим хүчний төлбөрийг төлөх зөрүүнээс төвийн бүсийг хангах эрчим хүчний хэрэглээнээс 29.1 тэрбум төгрөг, баруун бүсийн эрчим хүчний хэрэглээнээс 6.3 тэрбум төгрөг нийт 35.2 тэрбум төгрөгийн алдагдал хүлээхээр байна" гэлээ.
Түүнчлэн "Шатахууны үнэ нэмэгдсэнтэй холбогдуулан уурхайнууд мөнгөн урсгалын дутагдалд ороод байна. Уулын ажил зогсох хэмжээнд хүрээд байна. Багануурын компанийн өвөлжилтийн бэлтгэж ажлыг хангахын тулд хөрөнгө оруулалтад 8.7 тэрбум төгрөг, нийгмийн даатгалын өр зээлийг барагдуулахад зургаан тэрбум төгрөг, түлшний нөөц бэлтгэхэд 15 тэрбум төгрөг, тэсрэх материалын нөөц бэлтгэхэд нэг тэрбум төгрөг, сэлбэ материалд хоёр тэрбум төгрөгийн дутагдал үүсэхээр байна. Шивээ Овоо нь 8.4 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан. Нийт 25.2 тэрбум төгрөг шаардлагатай байна. Энэ мэт шийдэх асуудал олон байна" гэх мэдээллийг өглөө.
Сэтгэгдэл ( 2 )
Энэ нэг нөхөр үргэлж бүтэхгүй юм ярих юм.хариуцсан ажлаа хийгээч.хувийнхаа ажлыг муу хийдэг нөхөр улсын ажлыг муу хийнэ шүү дээ.хувмйнх нь компанийн хийсэн ажил нь эрдэнэтийнхэнийг тарчлаасан одоо мөн л зассан авто болон явган хүний зам нь бороонд хонхойж явах аргагүй болсон.инженер санаатай юм бол ухсан газрынхаа шороог буцааж булахдаа дагтаршуулж байж засвар хийх гэдгийг мэддэггүй нөхөр вэ.хулхи гар минь засвар хийсэн замаа ирж дагтаршуулж дахиж хий.битгий бултаарай эрдэнэтийнхэн өөрийг чинь мэдэж байгаа шүү.\n\n
шивээ овоог хувьчилмаар юмаа