Жүжигчин Гэри Бусей олон нийтийн газар өмдөө ТАЙЛЖЭЭ

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 23

 

Америкийн алдарт жүжигчин Гэри Бусей Малибу дахь цэцэрлэгт хүрээлэнд сууж байх үедээ өмдөө тайлсан нь папарацичдын дуранд өртжээ. 

78 настай тэрээр  өмнө нь хэд хэдэн удаа олон нийтийн газар өмдгүй, дотуур хувцасгүй явж байсан нэгэн. Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт түүнийг гэмт хэргийн шинжтэй бэлгийн харьцаанд орсон, гэмт хэрэг үйлдэхийг завдсан, танхайрсан зэрэг хэрэгт буруутгаж буй тухай мэдээлэл цацагдсан.

Уг мэдээлэл цацагдсны дараа түүнийг ийн авирлаж байгаа шалтгааныг 1988 онд "Predator 2" киноны зураг авалтын үеэр болсон осолтой холбон тайлбарлах нь бий. Ослын улмаас тархины урд хэсэгтээ гэмтэл авсэн Гэри сэтгэцийн өөрчлөлттэй болжээ.

Түүний хүү аавыгаа тэртээ 1988 онд тухайн ослын үеэр байхгүй болсон мэт санагддаг хэмээн ярьсан нь олон хүмүүсийн сэтгэлийг өнөөг хүртэл зовоосоор байна. 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Z(202.9.46.138) 2022 оны 08 сарын 24

Gaihaltai jujigchin

2  |  0
Top