Хүүхдийн ордны дугуйлангийн бүртгэл есдүгээр сарын 12-нд эхэлнэ

Автор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 23

Монголын хүүхдийн ордны энэ хичээлийн жилийн дугуйлангийн элсэлтийн бүртгэл есдүгээр сарын 12-16-ны хооронд явагдана. Энэ өдрүүдэд 09:00-17:00 цагийн хооронд цахимаар болон танхимаар зохион байгуулагдах юм.

Бүртгүүлэхдээ хүүхэд заавал өөрийн биеэр ирэх шаардлагагүй ба эцэг эх, асран халамжлагч нь төрсний гэрчилгээний хуулбар, 1 хувь цээж зурагтай ирнэ.

Дугуйлангууд нь урлаг, бүтээл, гадаад хэл гэсэн гурван ангилалтай ба урлаг ангиллын дугуйланд суралцах сурагчид бүртгэл дууссаны дараа хөдөлгөөний эвсэл, уян хатан байдал, сонсголын шалгалт зэргийг өгч, тэнцсэн тохиолдолд дугуйландаа орох юм.

Цахим бүртгэлийг https://mxo-burtgel.mn/ хаягаар хийх бөгөөд энэхүү сайт бүртгэл эхлэх өдөр нээгдэнэ.

 

Монголын Хүүхдийн ордон нь 2022-2023 оны хичээлийн жилд дараах дугуйлангуудад элсэлт авна.
 

УРЛАГ:

  • Морин хуур
  • Монгол ардын дуу дуулаач
  • Хуучир
  • Ёочин
  • Лимбэ, бишгүүр, төгөлдөр хуур
  • Төгөлдөр хуур
  • Ятга, төгөлдөр хуур
  • Шанз, төгөлдөр хуур
  • Хийл
  • Дуулаач
  • Бүжиг
  • Драм
  • Хөөмий

УРАН БҮТЭЭЛ:

  • Зураг
  • Монгол хэл, бичиг
  • Шатар
  • Математик
  • Гар урлал
  • Загвар зохион бүтээх
  • Шинжлэх ухаан
  • Санхүүгийн боловсрол

ГАДААД ХЭЛ:

  • Англи хэл
  • Япон хэл
  • Хятад хэл

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top