Женнифер Лопес тансаг зэрэглэлийн ГУРВАН өөр хуримын даашинз өмсжээ

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 24

 

Супер од Женнифер Лопес өнгөрсөн амралтын өдрүүдэд болж өнгөрсөн хуримдаа "Ralph Lauren" брэндийн гурван өөр даашинз өмсжээ. 

Хуримын хоёр дахь өдөр буюу гэрлэх ёслолын үеэр хамгийн эхэнд өмссөн даашинз нь хоолойтой загвар бүхий классик даашинз байв. Хормой хэсэгт нь 500 метр материалыг 1000 хэсэг болгон хуваан гараар оёж тогтоон сүрлэг хормой бүтээсэн бөгөөд ижил материалаар гивлүүр мөн урлажээ. Уг тансаг даашинз дээрээ Mikimoto брэндийн 100.000 ам.долларын үнэтэй сувд болон алмааз эрдэнээр чимэглэгдсэн үнэт эдлэл зүүжээ. 

 

 

Хуримын ёслол дуусан хүлээн авалт эхлэх үед Жэйло хэдэн мянган сувд бүхий даашинзаар гоёжээ. Нийтдээ 30 урлаач, 700 цагийн турш торго болон сувд, сваровский шигтгээ ашиглан энэхүү даашинзыг бүтээжээ. 

 

 

Төгсгөл хэсэгт дуучин бүсгүй мөн л Сваровский болор шигтгээ бүхий загасан хормойтой цагаан даашинз өмсжээ. Даашинз өөрөөсөө цагаан гивлүүртэй байхаар загварчилсан нь тун ч өвөрмөц шийдэл байв. 

Сүйт залуу болон хүүхдүүд нь мөн л "Ralph Lauren" брэндийн гар аргаар урласан цагаан хувцасаар гоёжээ. 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(66.181.186.83) 2022 оны 08 сарын 27

Wow!

1  |  0
Top