55 настай Николь Кидман "Perfect" сэтгүүлийн нүүрийг чимлээ

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 24

 

Алдарт жүжигчин Николь Кидман "Perfect" сэтгүүлийн нүүрийг чимжээ. Энэ жил 55 нас хүрч байгаа түүний зургууд уг сэтгүүлийн голын хуудсанд мөн заларчээ. 

Чийрэг бие галбираа тодотгосон эдгээр зургуудыг харсан зарим хүмүүс энэхүү зургийг ямар нэгэн засвар ороогүй гэдэгт үл итгэж буйгаа илэрхийлжээ. Харин энэхүү эргэлзээг тайлах зорилгоор Николь Кидман инстаграм хуудаснаа зураг авалтын үеэр авсан нэмэлт зургуудаа оруулжээ. 

Жүжигчин бүсгүй өнгөрсөн хавар "Vaninty fair" сэтгүүлийн нүүрэнд мөн зурагаа авахуулсан. Хэвлийн булчингаа тодотгосон хувцаслалттай байсан тэрээр олон нийтийн зүгээс ихээхэн шүүмжлэл хүртсэн.

Хожимоо огт өмсөж байгаагүй хувцас өмсөхийг гуйсан тухайгаа ярьсан тэрээр энэ удаад оновчтой сонголт хийсэн бололтой. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top