Соёлын байгууллагын үр дүнд суурилсан санхүүжилтийн аргачлалыг баталлаа

2022 оны 08 сарын 24

Засгийн газрын өнөөдөр /2022.08.24/-ийн хуралдаанаар Соёлын байгууллагын үр дүнд суурилсан санхүүжилтийн аргачлалыг баталлаа.

“Тус салбарт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн байгууллагууд өөрийн үйл ажиллагаа, гүйцэтгэлд суурилсан нэмэлт санхүүжилт авах боломжтой болж байна. Соёлын салбарт төсвийн шинэчлэл хийснээр тус салбарын ажилтан, албан хаагчдын урамшуулал нэмэгдэнэ. Мөн соёлын үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, төрийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд бодитой хувь нэмэр оруулна гэж үзэж байна” гэж Соёлын сайд Ч.Номин ярилаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top