УСУГ-ын байцаагчид "Инэл кашмер" ХХК-ийн үйлдвэрт ХАЛДАЖ, үйл ажиллагааг нь ХҮЧЭЭР зогсоожээ

Автор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 25

Малын ноос, ноолуур боловсруулдаг "Инэл кашмер" ХХК-ийн үйлдвэр рүү наймдугаар сарын 23-нд Ус сувгийн удирдах газар /УСУГ/-ын ажилчид орж, зөвшөөрөлгүйгээр үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоон, шалыг нь хуулж, газар ухсан байна. 

Тодруулбал, Үйл ажиллагаагаа сэргээж, үйлдвэрлэлээ явуулаад удаагүй байсан "Инэш кашмер" ХХК-ийн үйлдвэр рүү наймдугаар сарын 23-ны өглөө 10 цагийн үед УСУГ-ын гурван ажилтан тоолуур шалгах нэрийдлээр оржээ. Улмаар үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоож, 5 метр орчим газрыг ухсан талаар үйлдвэрийн ажилчид мэдээллээ. 

"Инэл кашмер" ХХК-ийн үйлдвэрийн дарга Т.Чухалын хэлж байгаагаар, УСУГ-ын байцагчид үйлдвэрийг нь шалгаж байх үедээ "Нууц худаг байна" гээд 5-6 хүн дуудаж, газрыг нь ухсан байна. Газрыг ухахын тулд үйлдвэрлэлийн үйл ажиллагааг хүчээр зогсоожээ.

Үйлдвэрийн ажилчид зөвшөөрөл байгаа эсэхийг тодруулахад хариу тайлбар хэлэхгүйгээр 10 цагийн турш газрыг ухаж, эцэст нь ямар нэгэн зүйл гарч ирээгүй ч усны шугамыг хаагаад явсан байна. 

"Инэл кашмер" ХХК-ийн тухайд 2013 оноос ноос, ноолуурын анхан шатны боловсруулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлжээ. Улирлын чанартай ажилладаг учир байнгын 20, оргил үедээ 70 хүртэлх хүнийг ажлын байраар хангадаг байна.

Цар тахлын хүнд үед хоёр жил гаруйн хугацаанд үйлдвэрээ зогсоосны эцэст энэ наймдугаар сард эргэн сэргээсэн. Гэтэл ийн төрийн байгууллагын шахалтад орж, үйл ажиллагаагаа хаалгаад байгаа юм. 

УСУГ-ын ажилчдын энэ үйлдэл нь төрийн алба хаагч эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан, компанийн эд хөрөнгөд зөвшөөрөлгүйгээр халдаж, эвдсэн гээд хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн учир тус компанийн удирдлагууд хуулийн байгууллагад хандахаа илэрхийлээд байна. 

Тухайлбал, Төрийн хяналтын тухай хуулийн 5.6-д "Хяналт шалгалт эхлэхээс өмнө эрх бүхий албан тушаалтан шалгуулах этгээдэд шалгалтын зорилго, бүрэлдэхүүнийг танилцуулж удирдамж, хяналтын хуудасны нэг хувийг өгөх бөгөөд улсын байцаагч албаны үнэмлэхээ үзүүлнэ" гэж заасан байдаг. Гэтэл байцаагчид зөвшөөрөлгүйгээр үйлдвэрийн өмчид халдаж, эвдсэн байгаа юм.

УСУГ-аас энэ талаар одоог хүртэл ямар ч тайлбар хэлээгүй бөгөөд "Инэл кашмер" компани үйл ажиллагаагаа хэзээ явуулж эхлэхээ мэдэхгүй хаалттай байна. Үүний ард үйлдвэрээ хэвийн ажиллахыг хүлээсэн 70 гаруй хүн ажилгүй, орлогогүй болоод байгаа юм. 

Хүнд үеийн дараа "хөл дээрээ босох" гэж хичээж байгаа үйлдвэрлэгчдээ төрийн байгууллага нь дэвсэлж буй энэ мэт үйлдэл хэзээ зогсох вэ?! 

ВИДЕО ҮЗЭХ!

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(64.119.17.230) 2022 оны 08 сарын 25

Uildverlej bna gd busdiin eruul mend, baigali orchind hortoigoor nuluulj bolohgui l bh. Nuutsaar bohir zavaan yumaa haash ni tsutgaaf bgaag ni shalgah heregtei yostoi bhaa.

0  |  0
Юд(66.181.160.81) 2022 оны 08 сарын 25

Зөвөө үйллвэрүүд Говиос аваал бүгд хулгайн худагтай бохироо шөнө өдөргүй хаядаг нь үнэн шүү

0  |  0
зочин(202.131.229.122) 2022 оны 08 сарын 25

Өөрсдөө юм бүтээхгүй байж хорлон сүйтгэх ажил хийхээ болимоор юм. Ямарч байсан үйл ажиллагааг нь зогсооно гэдэг бол үндэсний эрх ашигаа зөрчсөн дайсагнасан ажиллагаа шүү. Эдгээр төрийн нэр зүүсэн этгээдүүдийг шалгах нь зүйтэй шүү.

0  |  0
Зочин(202.9.40.126) 2022 оны 08 сарын 25

Ерөнхий сайд нь хяналт шалгалтаа зогсооно үйлдвэрээ дэмжинэ гээд байдаг доогуур өлссөн төрийн дээрэмчид нь хүний өмчид халдаад ичихгүй өөрсдийгөө өмөөрч ил цагаан гарч ирээд исж бичээд энэ төр хаашаа яваад бна да

0  |  0
Зочин(202.9.40.126) 2022 оны 08 сарын 25

Энэ доор ус сувгийн гарууд ил цагаан мсж бмчээд энэ төр угаасаа дампуурчээ

0  |  0
Зочин(103.87.255.130) 2022 оны 08 сарын 25

Хаалттай байнга байдаг,олон жил үйл ажиллагаа явуулж байгаа маш их бохирдолтой ус байнга нийлүүлдэг

1  |  0
зочин(103.57.92.129) 2022 оны 08 сарын 25

оруулахгүй балайраад байсан л биз дээ дандаа цэвэр юм шиг яринаа

1  |  0
зочин(103.57.92.129) 2022 оны 08 сарын 25

оруулахгүй балайраад байсан л биз дээ дандаа цэвэр юм шиг яринаа

0  |  0
Top