Поп од Мадоннагийн охин шоу бизнест хүч сорихоор шийджээ. Хачин жигтэй, галзуу гэмээр үйлдлүүдээрээ алдартай Мадоннагийн охин 25 настай Лурдес Леон Лолахол хэмээх нэрээр дебютээ хийж байна.
Түүний анхны дуу болох "Lock& Key" дууны видео клипэнд оршуулгын газар болон далайн эрэг, мөн Нью Йорк хотын захын хорооллын дүр зураг гарах аж.
Анхны дуугаа цацаж байгаа хэдий ч хагас нүцгэн биеэ харуулахаас эмээгээгүй түүнийг хэвлэлийнхэн ээжийнхээ орыг залгамжлах нэгэн хэмээн онцолжээ.
Харин Лолахолын хувьд урлагийн карьер нь хэрхэх нь түүнд тийм ч хамаатай биш хэмээн хэлсэн байдаг. Гэвч "Хүмүүс намайг зүгээр л нэг авьяасгүй баян хүүхэд гэдэг ч тийм биш. Надад бүгд бий" хэмээн хэлсэн нь түүнийг шоубизнест хүч сорих бодолтой байгааг илтгэж байгаа ажээ.
Сэтгэгдэл ( 3 )
Sadar shimaaanuus
Iim eejiin ohin adilhan bailgui yahav
ЯНХАН