Алдарт жүжигчин Сильвестр Сталлоне 25 жилийн гэрлэлтдээ нохойноосоо болж цэг тавьсан эсэх асуудалд хариулт өгчээ.
Орон нутгийн цагаар лхагва гарагт түүний гэргий Женнифер Флавин шинээр авсан ротвейлер үүлдрийн нохой Дуайтаас болж салах өргөдлөө өгсөн гэх мэдээлэл цацагджээ.
Флавин мууртай учир өөр төрлийн тэжээвэр амьтан тэжээх хүсэлгүй байгаагаа Сталлонед хэлсэн ч тэрээр үүнийг хүлээж авалгүй нохойгоо тэжээсээр байсан нь ширүүн маргаан үүсгэсэн хэмээн эх сурвалжууд мэдээлсэн байна.
Харин Сталлоне үүнд тайлбар өгсөн бөгөөд "Бид ийм өчүүхэн маргаанаас үүдэн харилцаагаа таслах хүмүүс биш" хэмээн TMZ-д ярьжээ. Гэхдээ нохойноос үүдсэн маргаан гарсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн тэрээр өөр санаа бодолтой байсан учраас салахаар шийдсэн тухайгаа хэлсэн байна.
Сильвестр Сталлоне энэ жил 76 нас хүрч буй. Хэдийгээр салж байгаа ч эхнэртээ хайртай гэдгээ илэрхийлсэн тэрээр "Би Женниферийг маш их хүндэлдэг. Би түүнийг үргэлж хайрлах болно. Тэр бол гайхалтай эмэгтэй. Миний уулзаж байсан хамгийн сайхан сэтгэлтэй эмэгтэй" гэжээ.
Түүний эхнэр өнгөрсөн долоо хоногт салах өргөдлөө өгсөн тухайгаа хэлэх үед Сталлоне киноны зураг авалтаар Оклахомад явж байжээ. Сталлоне энэхүү мэдээг сонссон даруйдаа шокнд орсон тухайгаа мөн ярьсан байна.
Сэтгэгдэл ( 0 )