Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газар, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Газрын харилцаа, хот байгуулалтын газрын хамтарсан ажлын хэсэг энэ сарын 18-ны өдөр Ерөө сумын Толгойтын даваа гэх газарт хууль бусаар ашигт малтмал олборлолт явуулж буй иргэдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ.
Шалгалтаар гар аргаар ухаж эвдрэлд оруулсан, дунджаар 4.5-11 м гүнтэй 206 ширхэг шруп (нүх) ухсан, нийт 1.42 га талбай олборлолтод өртөж эвдэрсэн нь тогтоогдсон. Ажлын хэсгээс хууль бусаар ашигт малтмалыг гар аргаар олборлож байсан 360 гаруй иргэдэд хууль эрх зүйн зөвлөгөө өгч, уулнаас албадан буулгаж, тухайн газарт хамгаалалтын бүс тогтоон, эвдэрсэн 1.42 га газарт нөхөн сэргээлт хийлгэхээр боллоо.Шалгалтын явцад бүртгэгдсэн гэмт хэргийн шинжтэй найман гомдол мэдээллийг цагдаагийн байгууллага шалгаж байна.
Сэтгэгдэл ( 2 )
МОНГОЛ ХҮН ТЭР ТУСАМАА ХҮНД ХҮНДЭВТЭРХЭН ГЭСГЭЭН ЦЭЭРЛҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ ЭХ ОРОН ГАЗАР ШОРООГОО ГАДНЫ НӨХДҮҮД ШИГ УХАЖ ЦӨЛМӨСӨН БОЛ ГЭСГЭЭХ ХЭРЭГТЭЙ
Mongolchuud uursduu nutag usaa buzarladag, uuniigee amidral hund bna ch geh shig archaagui