Япон улсын Токио хотын Шинжүкү дүүрэгт наймдугаар сарын 25-ны өдөр "Монголын балетын хөгжил сан" болон "Интернейшнл балет" академи хамтран Монгол Улс-Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 50 жилийн ойд зориулсан балетын тоглолт зохион байгуулах гэж байна. Тоглолтыг "Шинжүкү Бунко" төвд явуулахаар товложээ.
Тоглолтод Монгол Улсыг төлөөлөн Гавьяат жүжигчин, Соёлын элч, балетчин Д.Алтанхуяг, УДБЭТ-ын гоцлооч, Соёлын тэргүүний ажилтан Ө.Мөнхжин, О.Даваадорж нар урилгаар оролцож байна.
Монголын балетчид Японы "Интернейшнл балет" академийн жүжигчидтэй хамтран А.Аданы “Жизель”, Ж.Чулууны “Уран хас” балетын хэсгээс Японы үзэгчдэд толилуулах юм.
"Монголын балетын хөгжил сан" нь Япон-Монгол улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40, 45 жилийн ойн хүрээнд “Комаки балет Монголд” (2013 он) “Галт Шувуу” балет (2017 он), “Цөмөөхэй балет Японд” (2018 он) зэрэг тоглолтуудыг зохион байгуулж байсан түүхтэй.
ТОГЛОЛТЫН БЭЛТГЭЛИЙН АГШИН
Сэтгэгдэл ( 0 )