Мария Шрайверын өөрчлөлт олныг цочирдуулав

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 26

 

Калифорнийн амбан захирагч асан Арнольд Шварцнеггерийн экс эхнэр Мария Шрайверийн папарацид өртсөн зураг олны анхаарлыг ихээр татаад байна. 

Энэ жил 66 нас хүрч байгаа түүний царай, төрх өмнөхөөсөө ихэд өөр харагдах аж. Зарим хүмүүс түүнийг нүүр будалтгүй байгаа учир ингэж харагдаж байгаа хэмээсэн ч энэ нь гоо сайны мэс ажилбарын үр нөлөө хэмээн мэргэжилтнүүд дүгнэжээ. 

Жон Кеннедигийн ач охин Шрайвер сэтгүүлч мэргэжилтэй нэгэн. 2011 онд нөхөр Арнольд Шварцнеггерээс харилцаагаа таслан, салах өргөдлөө өгсөн ч тэдний салалт 2021 оны арванхоёрдугаар сард шийдэгдсэн. Салахдаа 400 сая ам.доллараа тэнцүү хуваан авахаар тохиролцсон нь шүүхийн баримт бичигт бичигдэн үлджэээ. 

Тэдний салалтын шалтгаан нь гэр бүлээс гадуурх харилцаа байсан гэдэг. Гэрт нь ажиллаж байсан гэрийн үйлчлэгч нь Арнольд Шварцнеггерийн хүүг төрүүлсэн болох нь батлагдсан бөгөөд Шварцнеггер болон Шрайвер нар дөрвөн хүүхэдтэй байжээ. 

 

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
дорж(202.126.90.28) 2022 оны 08 сарын 29

угаасаа царай муутай юм уу даа

2  |  1
Зочин(66.181.161.106) 2022 оны 08 сарын 28

Хүн л юм чинь хөгшрийшдээ балай юм

4  |  0
Top