Монгол ажилтан НАС БАРСАН хэргээр PSY-д шийтгэл ноогдуулж магадгүй гэв

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 26

 

Дэлхийн алдарт дуучин PSY-ийн үүсгэн байгуулсан менежментийн байгууллагыг PSY-ийн тоглолт дууссаны дараа Хөдөлмөрийн яамнаас шалгаж эхэлжээ. Түүний тоглолтын үеэр арын албанд ажиллаж байсан Монгол залуу өндрөөс унаж нас барсан бөгөөд Хөдөлмөрийн яамнаас "P Nation" компанийн Сөүл дэх төв оффис болон туслан гүйцэтгэх компаниудад нэгжлэг хийж эхэлсэн байна. 

Өнгөрөгч долоодугаар сарын 31-ны өдөр Ганвон мужид болсон тоглолтын үеэр 20 гаруй насны Монгол залуу тайз буулгах ажил хийж байх үедээ унаж нас барсан. Цаг агаар тааламжгүй бороотой үед аюулгүй ажиллагааны хэрэгсэлгүй ажиллаж байснаас үүдэн осол болсон нь тогтоогдсон бөгөөд цаг агаарын нөхцөл тааламжгүй байгаа үед хөдөлмөр эрхлэх нь хуулиар хориотой байдаг байна. 

Дуучин PSY тус компанийн 60 хувийг эзэмшдэг ч одоогоор Ким хэмээх эрхэм уг компанийг удирдан явуулж байгаа аж. Тиймээс PSY-д шийтгэл ноогдуулах эсэх нь тодорхойгүй байна хэмээн эх сурвалжууд дурджээ. 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(202.131.245.194) 2022 оны 08 сарын 27

Монголын төр иргэнээ анхаарахгүй байхад Солонгосын төр анхаарч байдаг шүү.

1  |  2
Top