"Blackpink" хамтлагийнхан "MTV Video Music Awards 2022"-т оролцохоор Нью Йоркийг зорьлоо. К-поп оддын хувьд нисэх онгоцны буудал дээр ирэхдээ папарацид өртөх нь элбэг. Тиймээс өмсөж буй хувцсандаа анхаарал ихээр хандуулдаг бөгөөд "Blackpink" хамтлагийн гишүүд энэ удаад өөрсдийн төлөөлдөг брэндийн хувцас, хэрэглэлээр гангарчээ.
Төгс бие галбираараа алдартай Лиза тансаг зэрэглэлийн "Celine" брэндийн төлөөлөгчөөр ажилладаг. Чөлөөт загварын хувцасаар гоёсон түүний бүхий л хувцас хэрэглэл "Celine" брэндийнх байсан бөгөөд нийт өртөг нь 8200$ орчим болох юм.
Ийнхүү бүхэлдээ "Celine"-р гоёсон түүнийг "Celine princess" хэмээх нь бий. Саяхан цацагдсан "Pink venom" дуун дээрээ хүртэл брэндийнхээ тухай дурдсан нь түүний энэхүү нэршлийг улам бүр баталгаажуулж байгаа аж.
Сэтгэгдэл ( 0 )