Италид бал сараа өнгөрүүлж буй Бен Аффлек, Женнифер Лопес нар

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 26

 

Бен Аффлек, Женнифер Лопес нар өнгөрсөн долоо хоногт гурван өдөр үргэлжилсэн хуримын ёслолоо хийсэн билээ. 

20 жилийн дараа эргэн нийлсэн тэд бал сараа Италид өнгөрүүлж байна. Тансаг зэрэглэлийн дэлгүүрүүдээр хэсэж, Комо нуурын эргээр зугаалж буй тэднийг папарацциуд болон фенүүд нь тасралтгүй дагасаар байгаа аж. 

Мөн хосуудын орж үйлчлүүлсэн дэлгүүрийн ажилчид хамтдаа зураг авахуулж өөрсдийн инстаграм хуудсуудаар цацаж эхэлжээ. Энэ нь нэг талаараа томоохон сурталчилгаа болж байгаа хэдий ч ядарч туйлдсан мэт харагдах Бен Аффлекийн зургууд ч мөн багагүй шуугиан тариад байгаа юм. 

Учир нь Бен Аффлек олны хараанд байх дургүй нэгэн. Тиймээс хаа сайгүй олны нүдэн дээр явах нь түүнд тухгүй мэдрэмж төрүүлж буй бололтой хэмээн хэвлэлүүд онцолсоор байна. 

 

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(211.36.134.105) 2022 оны 08 сарын 30

Жаргахынмаа\n

0  |  1
Зочин(211.36.134.105) 2022 оны 08 сарын 30

Жаргахынмаа\n

1  |  0
зочин (122.201.31.59) 2022 оны 08 сарын 30

Бен бөбөө болжээ

0  |  1
Др(139.5.218.153) 2022 оны 08 сарын 30

Хүн салж болно нийлж болно. \nГэхдээ бен аффлек салсныхаа дараа жло-той харьцаагаа рекламдахын тулд, алдсан хайраа 20 жилийн дараа олсноо гайхуулж олны анхаарлыг татахын тулд хуучин эхнэртээ хайргүй байсан болохоор архинд орсон ухааны юм ярьсан нь хогийн эр гэдгээ харуулсан. \nЖло шиг хүн нэг эр хүнтэй удаан амьдрахгүй л дээ. Гарал үүсэл, өссөн орчин нь ...

5  |  1
Top