13 жилийн турш хяналтад байсан попын гүнж Бритни Спирс өнгөрсөн оны арваннэгдүгээр сард эрх чөлөөтэй болсон билээ. Хийхийг хүссэн зүйлсээ хэнээс ч хамааралгүй хийх боломжтой болсон тэрээр алдарт дуучин Элтон Жонтой хамтарсан "Hold me closer" дуугаар эргэн ирэлтээ хийлээ.
Уг дуу нь Элтон Жоны тэртээ 1971 онд гаргасан "Tiny Dancer" дууны шинэчилсэн хувилбар юм. 2016 онд "Glory" цомгоо гаргаснаас хойш уран бүтээл гаргаагүй Бритнигийн хувьд энэ удаагийн эргэн ирэлт нь тун онцгой байх болно.
Түүний амьдралын шинэ үе эхэлж, он тоолол дахин эхэлж байгаа гэхэд хилсдэхгүй. Саяхан хуримаа хийсэн түүний уран бүтээлд энэхүү өөрчлөлтүүд нэвт шингэнэ хэмээн фенүүд нь таамаглаж байна. Тиймээс дараа дараагийн уран бүтээлүүдийг нь тэсэн ядан хүлээж байгаа фенүүд нь түүнд хүндэтгэлтэйгаар алга ташин, баяр хүргэжээ.
Сэтгэгдэл ( 1 )
good