Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар суудлаасаа бууж, түүний ажлыг УИХ-ын гишүүн С.Бямбацогт хүлээж авлаа. Ингэснээр энэ цаг мөчөөс С.Бямбацогтын "үйлийн үр" нь эхэлж байна.
Учир нь, Л.Халтар Зам тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа "Үйлийн үрээр би Дарханы замтай зууралдаж байна" хэмээн ярьж байсан билээ.
Үнэхээр ч өнгөрсөн хугацаанд Дарханы зам түүний толгойны өвчин болж байсан нь үнэн. Эцэстээ тэр "үйлийн үр" болсон толгойны өвчнөө шийдэж чадалгүй сайдын суудлаа өглөө.
Нөгөө талд хэд хэдэн сайдын нүүр үзсэн Дарханы зам Л.Халтарыг сайдын суудлаас нь буулгаж чадлаа. Одоо Л.Халтарын "үйлийн үр", зовлонг шинэхэн сайд С.Бямбацогт үүрнэ, үргэлжлүүлэх нь тодорхой.
Харин шинэхэн сайд маань "Дарханы зам" гэх үйлийн үрийг туулж барахгүй бол хэзээ мөдгүй Л.Халтарын араас явж мэдэх л юм. Ямартай ч Зам тээврийн хөгжлийн сайдаар томилогдсон С.Бямбацогтын эхний амлалт Дарханы зам болж таарлаа.
Тэрбээр "Энэ салбарын талаар мэдээлэлтэй байгаа. Олон нийтийн өмнө хамгийн том тулгамдсан асуудал нь Дарханы зам. Тиймээс ядаж Дарханы замын нэг урсгалыг энэ жилдээ багтаан оруулах тал дээр түлхүү ажиллана. Монгол Улсын төсөв хүндрэлтэй нөхцөл байдалд байгаа. Автозам, боомтын тулгамдсан асуудлууд их байгаа. Би төрд орохоосоо өмнө бизнес хийж байсан. Тэр дундаа автозамын бүтээн байгуулалтын ажилд оролцож байсан. Миний хамаарал бүхий компани 2013 оныг хүртэл зам гүүрийн барилга угсралтын ажлыг хийдэг байсан. Сүүлийн арван жилд энэ салбарын ажил хийхээ больсон. Тиймээс ямар нэгэн ашиг сонирхлын зөрчил байхгүй" гэх тайлбарыг өнөөдөр /2022.08.30/ хэвлэлийнхэнд өглөө.
Сонирхуулахад, АТГ-аас Дарханы замын хэрэгт холбогдуулан Зам тээврийн хөгжлийн яамны зарим албан тушаалтныг шалгаж эхлээд байгаа билээ.
Сэтгэгдэл ( 7 )
Дур эзнээ голохгүй дунд чөмөг сүүжээ голохгүйн үлгэр.Энэ хүнийг тендерийни мангас гэж ярьдаг нь ортойл байх.
Sain songoltdoo buteen bguulj chaddag hun\n
Энүүнийг яах гэж сонгосын болоо. Энэ сда өөрийнхөө халаасыг л дүүргэх талын мэргэжилтэн. Өөр ч гийгүүлэх юм бхгүй шуналын микроб ш дээ.
Ene uiliin ur gej dee . Heden terbumaar ideel buun sh dee
Taviin tavan turuunii buus said bolchihoj
Bas xudlaa pop gar ene darhnii zam bvvr looloo bolloo ingeed dampyyrah chig luugaa yavlaa yavlaa
Ядаж 100 км зам барьчихаач үлдсэн мөнгөөр